Улсын аваргууд шагналаа гардан авлаа

ФОТО МЭДЭЭ
185@montsame.mn
2022-02-21 12:21:51

Говь-Алтай /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд энэ өдрүүдэд тойрогтоо ажиллаж, Улсын аварга малчин, Алтан төлийн эздийн шагналыг гардуулан өглөө.

Орон нутгийнхаа малчдыг манлайлж, малынхаа ашиг шимийг нэмэгдүүлэн, үүлдэр угсааг нь сайжруулж байгаа малчдыг манлайлан Жаргалан сумын Бүрэн багийн малчин Чулуунбаатарын Лхагваа Монгол Улсын аварга малчнаар тодорч шагналыг УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд албаны төлөөлөлтэй өргөө гэрт нь гардуулан өглөө. Аварга хэлэхдээ:

-“Малынхаа үүлдэр угсааг сайжруулснаар ноос, ноолуурын гарц нэмэгдэж өнгөрсөн хаврын тухайд ямааны ноолуурын үнэ өндөр байсан нь орон нутгаас сонгогдсон гишүүний санал санаачилга ихээхэн ач холбогдолтой байсан нь малчдын эдийн засагт бодит дэмжлэг болж чадаж байна” хэмээн онцлон хэлж байлаа. 

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд улсын аваргуудын шагналыг гардуулахаас гадна Бар жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Говь-Алтай аймгийн эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, дэд бүтэц, газар тариалан, нийтийн тээвэр, хөдөө аж ахуйн салбар болон хувийн хэвшлийн байгууллагад олон жил ажиллаж, орон нутгийнхаа бүтээн байгуулалт, хөгжилд бодит хувь нэмэр оруулсан нэр бүхий иргэдийг төрийн дээд одон, медаль болоод “Алтан төлийн эзэн”-ийн шагналыг “Мазаалай” театрт гардуулав. 

XVII жарны Буян үйлдэгч хэмээх Бар жилийн босгон дээр Алтай нутгаас Улсын аварга малчин-5, Улсын хошой аварга малчин-1, Улсын аварга тариаланч-1 тодорсон юм.