Улаанбаатарт 21-23 хэм дулаан

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2016-07-23 09:03:54

Ихэнх нутгаар үүлэрхэг. Зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно.

Салхи нутгийн баруун  хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар  16-21 градус, ,Увс нуур, Их нууруудын хотгор, говийн бүсийн өмнөд хэсгээр  27-32 градус,  бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:   Өглөөгүүр үүлэрхэг,  бороо шивэрнэ, Үдээс хойш үүл багасна,  бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 21-23 градус дулаан байна.                                                                                                 Өглөө 06 цагт Улаанбаатарт:   14 градус дулаан, харьцангуй чийг 83 хувь, агаарын даралт 861 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Холбоотой мэдээ