Эрэгтэйчүүдийн холбоо байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-02-25 15:10:21

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Залуучуудын холбооноос 2 дугаар сарын 25-ны өглөөний 06:30-08:00 цагийн хооронд Эртэч эрчүүд уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтаар эрэгтэйчүүдийн өмнө тулгамдаж буй асуудлын талаар хээллцэж, улмаар орон нутагтаа эрэгтэйчүүдийн холбоог /ТББ/ байгуулахаар болжээ.

Мөн эрэгтэйчүүдийн уулзалт хэлэлцүүлгийг үе шаттайгаар хийх, тусгай орчинд сэтгэл зүйч ажиллуулах, урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагддаг байх дадалд уриалах зэргээр аймаг орон нутгийн түвшинд бодлогоор эрэгтэйчүүдийг дэмжих асуудлыг анхаарч, Баруун-Урт сумын ИТХ-аас тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг шийдвэрүүдийг дээрх уулзалтын үеэр гаргажээ.

Аймгийн ЗДТГ-аас санаачлан хэрэгжүүлж буй Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн төлөө хамтдаа аяны хүрээнд дээрх уулзалтыг зохион байгуулсан бөгөөд аймаг сум, ААНБ-ын удирдлага, төрийн албан хаагч, хувиараа бизнес эрхлэгч эрэгтэйчүүдийн төлөөлөл болсон 30 орчим хүн уулзалтад оролцсон байна.

 

Холбоотой мэдээ