Буман адууны баяр тэмдэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-07-24 12:26:22

Дорноговь аймгийн Айраг сумын баяр наадам 7 дугаар сарын 20-21-нд боллоо. Тус сумын наадамд хүчит 64 бөх барилдахад Айраг сумын харьяат аймгийн заан С.Бямбадорж түрүүлж, Говьсүмбэр аймгийн уугуул аймгийн арслан Д.Пүрэвсүрэн үзүүрлэлээ.

Харин хурдан азарганы түрүүг Дундговь аймгийн Өндөршил сумынхан хүртсэн бол хурдан их насны түрүү Айраг сумын алдарт уяач С.Түвшинбаярын галаас тодорлоо.

Дашрамд дурдахад  сумын ЗДТГ-аас энэ жилийн наадмыг  түмэн адуутай болсны баяр, 1956 онд УБТЗ-ын Хар айраг өртөө ашиглалтад орсны 60 жилийн ойн хүрээнд хамтатган тэмдэглэж буйгаараа онцлогтой болжээ.       

Х.Эрдэнэцэцэг

Холбоотой мэдээ