Нийт нас баралтын 30.0 хувийг хорт хавдар эзэлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-03-02 14:59:03

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн хэмжээнд энэ оны эхний нэг сарын байдлаар нас баралт 30 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 9 тохиолдлоор нэмэгдсэн байна. 

Тэдгээрийн 53.3 хувь нь эрэгтэйчүүд бөгөөд нийт нас баралтын 9 буюу 30.0 хувийг хорт хавдрын, 3 буюу 10.0 хувь нь осол гэмтлийн шалтгаантай байна хэмээн Говь-Алтай аймгийн ЭМГ-аас мэдээллээ. 

2022 оны эхний нэг сарын байдлаар нийт 20 559 үзлэг хийснээс:

-16.9 хувь нь урьдчилан сэргийлэх үзлэг, 

-65.6 хувь нь өвчний учир амбулаторид, 

-3.9 хувь нь идэвхтэй хяналт, 

-11.2 хувь нь гэрийн идэвхтэй үзлэг, 

-2.3 хувь нь гэрийн дуудлагын үзлэг эзэлжээ.

Мөн хугацаанд түргэн тусламжийн 882 дуудлага хүлээн авч үйлчилснээс 178 буюу 20.2 хувь алсын дуудлага, 13 буюу 1.5 хувийг осол гэмтлийн дуудлага эзэлж байгаа аж. Харин халдварт өвчин аймгийн хэмжээнд халдварт өвчний 2607 тохиолдол бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 2588 тохиолдол буюу 10000 хүн амд 443.5-ooр өсжээ. Энэ нь коронавирусний халдвар гарсантай холбоотой бөгөөд нийт халдварт өвчний 2601 буюу 99.8 хувийг коронавирусний халдвар эзэлж байна. Аймгийн хэмжээнд 2022 оны эхний нэг сарын байдлаар 4 төрлийн 2607 цочмог халдварт өвчний тохиолдол бүртгэгдсэн тухай ЭМГ-аас танилцуулав.


Холбоотой мэдээ