Саудын Араб нисэгчгүй онгоц үйлдвэрлэхээр төлөвлөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
Jargal.d@montsame.mn
2022-03-07 10:56:16

КАИР. /TASS/. Саудын Арабын эрх баригчид цэргийн зориулалттай нисэгчгүй нисэх онгоц дотооддоо үйлдвэрлэхээр төлөвлөж байна.


Энэ тухай тус улсын цэрэг-аж үйлдвэрийн компанийн (SAMI) гүйцэтгэх захирал Валид Абу Халед Эр-Риядад болж буй Олон улсын батлан ​​хамгаалах аж үйлдвэрийн үзэсгэлэнгийн үеэр мэдэгджээ.


“Нисэгчгүй онгоцыг 100 хувь дотооддоо үйлдвэрлэж, манай Зэвсэгт хүчинд ашиглана. Бид нисэгчгүй нисэх онгоц үйлдвэрлэдэг, мөн бидэнд төхөөрөмжөө хөгжүүлэхэд тусалдаг гадаадын янз бүрийн компаниудтай хамтран ажиллаж байна. Үүний зэрэгцээ бид зэвсгийн томоохон үйлдвэрүүдийн нэгийг байгуулахаар ажиллаж байна” гэж SAMI-гийн төлөөлөгч мэдэгдсэнийг “Al-Ikhbariyah” телевиз уламжилсан байна.


Олон улсын батлан ​​хамгаалах аж үйлдвэрийн үзэсгэлэн Саудын Арабын нийслэлд гуравдугаар сарын 6-нд эхэлжээ. Уг үзэсгэлэнд дэлхийн 45 орны компаниуд оролцож байгаа бөгөөд 9-нд дуусна.


Холбоотой мэдээ