Шагайн харваа наадмын чимэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
sarantsetseg@montsame.gov.mn
2016-07-27 10:13:43

Монгол наадмын нэгэн чимэг шагайн харваа Цэцэрлэг хотын  төв талбайд боллоо.

Наадамчин олны сонирхолыг жилээс жилд татаж, улам өргөжин тэлж буй энэхүү харваанд Монгол улсын дэд мэргэн Ц.Ууганбаяр ахлагчтай Хашаат сумын багш тэргүүлж, аймгийн гоц мэргэн С. Хонгор ахлагчтай “Хоёр Оюу” компаний баг, Монгол улсын хүндэт харваач, аймгийн гоц мэргэн Ж.Базаррагчаа ахлагчтай багууд удааллаа.

Цуваа харваанд Батцэнгэл сумын залуу харваач Г.Дорждаваа, “Гурван тамир” компанийн харваач, аймгийн гоц мэргэн Б.Адъяабазар, Хашаат сумын залуу харваач Д.Бумбабаяр, Хайрхан сумын залуу харваач С.Гүррагчаа, ХААН банкны харваач, аймгийн гоц мэргэн Ш.Дархаабаатар нар эхний таван байрыг эзлэв.

Л.Булган

Холбоотой мэдээ