Наурызын баярт зориулсан барилдаанд улсын гарьд М.Бадарч түрүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Казах үндэсний “Наурызын баяр”-т зориулсан улс, аймгийн цолтой бөхчүүдийн уламжлалт барилдаанд Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, улсын гарьд М.Бадарч түрүүлж, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат, улсын начин Ц.Сандагдорж үзүүрлэв.
Энэхүү барилдаанд улсын аварга П.Бүрэнтөгс, улсын арслан Ц.Содномдорж,
Р.Пүрэвдагва, улсын гарьд М.Бадарч, улсын заан Б.Батмөнх, Д.Анар, Ц.Одбаяр,
Б.Соронзонболд, улсын харцага Б.Бат-Өлзий, Т.Бэгзсүрэн, Ц.Мөнхбаяр, өсөх идэр
начин Ч.Батчулуун тэргүүтэй 256 бөх зодоглож, хүчээ сорьсон байна.
Их шөвөгт Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат, улсын заан Ц.Одбаяр,
Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, улсын начин Д.Амаржаргал нар
шалгарлаа.