1-5 дугаар анги, цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр гаргав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-03-22 17:48:20
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Сайнцагаан сумын Засаг даргын шийдвэрээр тус сумын ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар анги, цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагааг өнөөдрөөс цахимаар хичээллүүлэхээр боллоо.

Тус сумын хэмжээнд бага насны хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчний дэгдэлт хурдацтай нэмэгдэж, ихээхэн хүндэрч байгаа тул эрсдэлийг бууруулах зорилгоор 3 дугаар сарын 22-ноос 4 дүгээр сарын 1 хүртэл хугацаанд ЕБС-ийн бага анги, цэцэрлэгийн танхимын сургалтыг ийнхүү түр зогсоох шийдвэр гаргажээ.

Сайнцагаан сум ерөнхий боловсролын 5 сургууль, 8 цэцэрлэгтэй. 2021-2022 оны хичээлийн жилд 5 сургуулийн 1-5 дугаар ангид 2131 сурагч суралцаж байна.   

Холбоотой мэдээ