Аварга үлэг гүрвэлийн 1.2 м өргөн хөлийн мөрийг илрүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
dorjkhand@montsame.mn
2016-07-28 14:20:45

СУКРЕ. /АР/. Өмнөд Америкийн Боливи улсад аварга том динозаврын 1.2 м гаруй өргөнтэй хөлийн мөрийг олж илрүүлжээ.

Үүнийг 80 сая орчим жилийн өмнө амьдарч байсан махан идэшт үлэг гүрвэл болох Абелизаврынх гэж судлаачид үзэж байна.

Аварга том Абелизаврууд нь нэгэн цагт Өмнөд Америк даяар хэрэн хэсүүчлэн амьдардаг байсан гэж палеонтологич Себастьян Апестегуиа хэллээ.

Үлэг гүрвэлийн мөр байнга олддог гэдгээрээ алдартай газруудын нэг болох Марагуа хотод жуулчдын хөтөч олж илрүүлжээ.

Үүнийг динозаврын хөлийн хамгийн том мөрүүдийн нэг гэж шинжээчид үзэж байна.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ