Хөвсгөл аймаг 2030 он хүртэл 20,0 сая мод тарьж ургуулна

ОРОН НУТАГТ | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2022-03-28 16:50:40

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн, аймгийн Засаг даргын санаачилсан “Мод тарьж ногоон суварга босгоё” аяны хүрээнд Хөвсгөл аймагт Ойн салбарын зөвлөгөөн болж байна. Зөвлөгөөнийг нээж аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан хэлсэн үгэндээ “Хөвсгөлчүүд 2030 он хүртэл 20,0 сая мод тарьж ургуулах зорилт тавин ажиллаж байна гэдгийг онцлоод, мод тарьж ногоон суварга босгох аянд нэгдэх”-ийг уриаллаа. Энэ үеэр албан байгууллагын гадна орчинд ногоон байгууламж төлөвлөх, зохион байгуулахад хамт олныг татан оролцуулах сайн туршлагаас хуваалцаж орчноо ногооруулж эко болгосон айл өрх, албан байгууллагуудыг шагнаж урамшууллаа.


Тус зөвлөгөөнд аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газар, сумдын иргэдийн Төлөөлөгчийн хурлын дарга, Засаг дарга, байгаль орчны мэргэжилтнүүд, байгаль хамгаалагч, ойн мэргэжлийн байгууллага, ойн нөхөрлөлийн төлөөлөл, хувиараа мод үржүүлэг эрхлэгч иргэдийн 150 гаруй төлөөлөл оролцож  байна.

 

Холбоотой мэдээ