Элэгний хатуурлын зэрэг тодорхойлох шинжилгээнд хамрах эрхийн бичиг олгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-07-28 17:24:11
Yesukheitumur Tumurbaatar

Өнөөдөр болсон  "Дэлхийн Хепатитын өдөр"-ийг тохиолдуулж, Төв аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгээс өвчний эсрэг  арга хэмжээ зохион байгууллаа.

Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар манай улсын хүн амын дөрөвний нэг элэгний өвчлөлтэй,нас баралтын шалтгааны хоёрт энэ өвчин байгаа юм. Тиймээс тав дахь жилдээ зохион байгуулсан өдөрлөгөөр вируст хепатит дамжих зам, эрсдэлт хүчин зүйлс,  илрүүлэлт оношлогоо, эмчилгээ урьдчилан сэргийлэлтийн тухай мэдээлэл олголоо.

Энэ үеэр өдөрлөгт оролцсон 100 гаруй хүнд  "Онном сан"-аас хатуурлын зэрэг тодорхойлох буюу Фиброскан шинжилгээнд 50 хувийн хөнгөлөлтөд хамрах 100 эрхийн бичиг гардуулсан юм.

                          Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

 

.

Холбоотой мэдээ