“Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган”-аас нэгдсэн зөвлөмж гаргана

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunbold@montsame.gov.mn
2022-03-30 08:07:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулж буй “Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган” өнөөдөр өндөрлөнө.


“Монголын эдийн засгийн чуулган-2022”-ыг угтан зохион байгуулж буй тус хэлэлцүүлгээр байгаль орчин, ногоон санхүүжилт ийн асуудлыг хэлэлцэж буй юм. Энэ хүрээнд өчигдөр Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилт, санхүүжилт, Шинэ сэргэлтийн бодлого, Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх бүс нутгийн хамтын ажиллагаа, Тогтвортой санхүүгийн үндэсний замын зураг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн. Улмаар цөлжилттэй тэмцэх асуудлаар бүс нутгийн хэмжээнд хамтран ажиллах уриалга гаргаж, Тогтвортой санхүүгийн үндэсний замын зургийг батлав.


Хэлэлцүүлэг өнөөдөр доорх сэдвийн хүрээнд үргэлжилнэ.

 

07:30-08:50

Бүртгэл, кофе цай

Нээлт

09:00-09:20

Нээлтийн үг

Я.Содбаатар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга

 

Б.Бат-Эрдэнэ, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

 

Э.Номиндарь, Монголын тогтвортой санхүүгийн холбооны Гүйцэтгэх Захирал

1-р хэсэг:  Шинэ сэргэлтийн бодлого - Ногоон хөгжлийн сэргэлт

09:20-09:40

 

Илтгэл: Ногоон хөгжлийн сэргэлт - Онцлох хөгжлийн төслүүдийн санхүүжилт

 

Ш.Мягмар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Усны газрын дарга

 

Б.Оюунсанаа, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ойн бодлого, зохицуулалтын газрын дарга

09:40-10:20

Хэлэлцүүлэг: Ногоон хөгжлийн сэргэлт - Онцлох хөгжлийн төслүүд, санхүүжилт

 

С.Наранцогт, Эдийн засаг, хөгжлийн дэд сайд

Э.Баттулга, Байгаль орчин аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга

Т.Жамбалцэрэн, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга

Б.Сүх-Очир, Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга

Д.Доржсүрэн, Дэлхийн Банкны 2030 Усны нөөцийн бүлгийн үндэсний зохицуулагч

Д.Дэлгэржаргал, Монголын Улиас Судлаачдын Холбооны гүйцэтгэх захирал

 

Чиглүүлэгч: М.Тунгалаг, Ой судлаач, хүрээлэн буй орчин судлалын доктор, Ph.D

10:20-10:30

Илтгэл: Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжих сангийн танилцуулга

 

Б.Даваадалай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх

10:30-11:30

Хэлэлцүүлэг: Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжих сангийн санхүүжилт, зарцуулалт

 

Б.Бат-Эрдэнэ, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

Б.Лхагвасүрэн, Монголбанкны ерөнхийлөгч

Д.Баярсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга

Л.Амар, Монголын Банкны Холбооны Гүйцэтгэх захирал

Э.Эрдэнэбат, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн шинжээч

Д.Галбадрах, Дэ Нэйче Консерванси байгууллагын Монгол Улс дахь Төлөөлөгчийн газрын захирал

 

Чиглүүлэгч: Б.Найдалаа, Хөгжлийн эдийн засагч

11:30-11:50

Түр завсарлага

2-р хэсэг:  Бодит амлалт, үр дүн, гарын үсэг зурах ёслол

11:50-12:10

Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжих сангийн нээлт, батламж гардуулах ёслол

12:10-13:00

Банк санхүүгийн салбарын аж ахуй нэгжүүд, холбоод “ТЭРБУМ МОД” үндэсний хөдөлгөөнд нэгдэх, батламжид гарын үсэг зурах ёслол

13:00-14:00

Өдрийн хоол

3-р хэсэг:  Ногоон санхүүжилт - Санхүүгийн салбарын үүрэг, оролцоо

14:00-14:50

Хэлэлцүүлэг: Санхүүгийн байгууллагуудад уур амьсгалын өөрчлөлтийн стратеги, бодлогыг нэвтрүүлэх боломж, сорилт, хамтын ажиллагаа

 

О.Орхон, Монголын тогтвортой санхүүгийн холбооны Удирдах зөвлөлийн дарга, ХХБ-ны Гүйцэтгэх захирал

З.Алтанзул, ББСБ-уудын Холбооны Ерөнхийлөгч, Транскапитал ББСБ-ын Гүйцэтгэх захирал

Р.Мөнхтуяа, ХААН Банкны Гүйцэтгэх захирал

Норихико Като, Голомт банкны Гүйцэтгэх захирал

Б.Гантулга, МИК ОССК-ийн Гүйцэтгэх захирал

 

Чиглүүлэгч: Б.Батмөнх, Олон улсын санхүүгийн корпорацийн үйл ажиллагааны ахлах мэргэжилтэн

4-р хэсэг: Ногоон хөгжилд хөрөнгийн зах зээлийн үүрэг, оролцоо

14:50-15:10

Илтгэл: Ногоон хөрөнгийн зах зээлийн олон улсын туршлага, ЕСБХБ-ны зөвлөмж, Монголын ногоон хөрөнгийн зах зээлийн замын зураг

 

Cедрик Римаүд, Уур амьсгалын бондын санаачилгын Ази бүс нутаг хариуцсан захирал

15:10-15:30

Илтгэл: Монгол Улс - Ногоон, тогтвортой хөгжлийн бонд гаргах боломж

 

Л.Сонор, Сангийн яамны Санхүүгийн зах зээл, даатгалын хэлтсийн дарга

15:30-16:30

Хэлэлцүүлэг: Ногоон хөрөнгийн зах зээлийн хөгжил, хамтын ажиллагаа

 

Х.Алтай, Монголын Хөрөнгийн Биржийн Гүйцэтгэх захирал

Б.Дөлгөөн, Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга

Б.Үүрцайхбаатар, Капитрон банкны Гүйцэтгэх захирал

Г.Туул, Хас банкны Экобанкны хэлтсийн захирал

Ж.Сандагсүрэн, Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч

Ханнес Такач, Европын сэргээн босголт хөгжлийн банкны Суурин төлөөлөгч

 

Чиглүүлэгч: М.Болдоо, Монголын ногоон санхүүгийн корпорацийн Гүйцэтгэх захирал

16:30-16:40

Чуулганаас гарсан нэгдсэн санал зөвлөмжийн танилцуулга

 

Г.Түвдэндорж, Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд

16:40-16:50

Хаалт

 

Б.Даваадалай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлогын зөвлөх

Ташрамд дурдахад, “Монголын эдийн засгийн форум-2022”-ыг угтаж, Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зургаан сэдвээр урьдчилсан хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөсөн. Тодруулбал, “Эрчим хүчний сэргэлт”, “Төрийн бүтээмжийн сэргэлт” хэлэлцүүлэг энэ сарын 21, 22-нд болсон. Улмаар энэ сарын 24-нд "Аж үйлдвэржилтийн сэргэлт" сэдвээр УУХҮЯ, 25-нд "Хот хөдөөгийн сэргэлт" сэдвээр НЗДТГ болон холбогдох яамд, 28-нд "Боомтын сэргэлт" сэдвээр Сангийн яам, Эдийн засаг хөгжлийн яам урьдчилсан хэлэлцүүлэг зохион байгуулаад байна.

Холбоотой мэдээ