Эмч, эмнэлгийн ажитнуудыг орон сууцжуулах хөтөлбөрт хамруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-03-31 10:34:07

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Эмч, эмнэлгийн ажилтнуудыг орон сууцжуулах хөтөлбөрт хамруулж, шинээр барих 120 айлын орон сууцанд ороход урьдчилгаа төлбөрийн хөнгөлөлт үзүүлнэ хэмээн аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар илэрхийлэв.

Тодруулбал, аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар "Дэлхийн эмч нарын өдөр"-ийг тохиолдуулан эмч, эрүүл мэндийн салбарын ажилтан албан хаагчдад мэндчилгээ дэвшүүлж, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх, мэдлэг боловсрол, ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг сайжруулах чиглэлээр хийж буй ажлуудаа танилцууллаа. Үүнд:

-120 айлын орон сууцанд хөнгөлөлттэй үнээр хамруулах, 

-Коронавирусний халдварын үед улаан бүсэд ажилласан аймгийн төвийн 420 эмч, эмнэлгийн ажилтнуудад нэг удаагийн мөнгөн урамшуулал олгох, 

-Дутагдалтай байгаа нарийн мэргэжлийн эмч нарыг бэлтгэх, нөөц бүрдүүлэх зорилгоор сурч боловсроход нь дэмжлэг үзүүлэх гэх мэт эмч, эмнэлгийн ажилтнуудад чиглэсэн олон үйл ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулахаа баярын хурлын үеэр илэрхийлсэн юм. 


Холбоотой мэдээ