Сургуулийн тогооч нар хоол үйлдвэрлэлийн чадваржуулах сургалтад хамрагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-04-07 10:42:45

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Ерөнхий боловсролын 29 сургуулийн тогооч нар хоол үйлдвэрлэлийн чадваржуулах сургалтад хамрагдлаа. 

Тодруулбал, Говь-Алтай аймгийн Боловсрол шинжлэх ухааны газар, НҮБ-ын “Хүүхдийн сан”-тай хамтран Ерөнхий боловсролын сургуулийн тогооч нарт хоол үйлдвэрлэлийн чадваржуулах сургалт зохион байгууллаа. Сургалтаар хоол үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах, технологийн карт боловсруулах, бага насны хүүхдийн иж бүрдэл хоол хийх, хоолны илчлэг, шим бодис тооцоолох аргад суралцсан байна.  Чадваржуулах сургалтыг хоёр өдөр зохион байгуулж, 29 сургуулийн 53 тогооч хамрагдсан тухай аймгийн БШУГ-аас танилцууллаа.


Холбоотой мэдээ