Канадад орон сууцны үнэ сүүлийн хоёр жилд 50 гаруй хувиар өсчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ankhbayar.abr@yahoo.com
2022-04-07 17:17:37

ОТТАВА. /Bloomberg/. Канад улсад сүүлийн хоёр жилийн хугацаанд орон сууцны үнэ 50 гаруй хувиар өсч, гадаадын иргэд тус улсад орон сууц худалдаж авахыг хоригложээ.


Тодруулбал, орон сууцны үнийн өсөлтийг намжаахын тулд ирэх хоёр жилийн хугацаанд гадаадын иргэдийг тус улсад орон сууц худалдаж авахыг хориглож байгаа аж.


Мөн хямд орон сууц зэрэг бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэхийн тулд олон тэрбум ам.доллар зарцуулах юм.


Канад улс нь дэлхийн хамгийн үнэтэй үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн нэг бөгөөд гадаадын иргэдийг орон сууц худалдан авахыг хориглосон нь ерөнхий сайд Жастин Трюдо орон сууцны зах зээлийн үнийн өсөлтийг намжаах тал дээр ихээхэн санаа зовниж байгааг харуулж байна.


Тус улсад байнгын оршин суудаг оюутнууд, гадаадын ажилчид, байнгын оршин суухтай гадаад улсын иргэдэд орон сууц худалдаж авахыг хориглох заалт хамаарахгүй. 

Холбоотой мэдээ