Музейн ажилтнууд түүх соёлын үнэт олдвор бүхий газрыг судалж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2022-04-20 10:11:03

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймгийн “Боржгин-Өв музей”-н ажилтнууд энэ оны дөрөвдүгээр сарын 18-нд Сүмбэр сумын дөрөвдүгээр багийн нутагт байрлах Лүнгийн хадат, Лүнгийн овоо гэх хоёр газрын 20 дурсгалд он цаг, хэлбэр, хэмжээ, ач холбогдлыг судлан эрдэм шинжилгээний тодорхойлолт бичиж судалгаа хийжээ.

Судалгаанд Баянтал сумын соёлын төвийн хамт олныг татан оролцуулж хээрийн судалгаа хийх, үл хөдлөх дурсгал илрүүлэх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн байна.

Говьсүмбэр аймгийн “Боржгин” музейн ажилтнууд орон нутгийнхаа түүх соёл, археологийн үнэт олдвор бүхий түүхт газрыг судлах, олон нийтэд түгээн сурталчлах, үүгээр дамжуулж байгаль орчныг хамгаалах, залуус хойч үед эх орныхоо түүх дурсгалаар бахархах үзлийг төлөвшүүлэх олон ажлыг зохион байгуулдаг аж. Говьсүмбэр аймаг бол Монголын Боржгины түүх соёлын үнэт өвийг тээж байгаа томоохон газар юм.  

Холбоотой мэдээ