ОХУ Европын 36 дипломатчийг нутаг буцаажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ankhbayar.abr@yahoo.com
2022-04-20 13:01:55

МОСКВА. /Guardian/. ОХУ-ын дипломатчдыг хөөсний хариу болгож Москва Европын хоёр орны 36 дипломатчийг нутаг буцаажээ.


Тодруулбал, Бельги улсын 21 дипломат ажилтан, Нидерланд улсын 15 дипломат ажилтныг “персона нон грата” хэмээн зарлаж, ОХУ-ыг орхин явах хоёр долоо хоногийн хугацаа өгсөн талаар ОХУ-ын ГХЯ-наас мягмар гарагт мэдэгдэв.


Мөн Москва Люксембургийн элчийг дуудаж, Европын жижиг улс ОХУ-ын Элчин сайдыг нутаг буцаасан явдалд хариу арга хэмжээ авч магадгүй гэдгийг анхааруулсан байна.

 

Гуравдугаар сарын 29-нд Нидерланд улс Москвагийн 18 дипломат ажилтныг нутаг буцаах шийдвэр гаргасан нь ямар ч “үндэслэлгүй” гэж ОХУ-ын ГХЯ мэдэгджээ.  


Мөн Бельгийн хийсэн ижил төстэй алхамыг “өдөөн хатгасан”, Люксембургийн шийдвэрийг “найрсаг бус үйлдэл” гэж нэрлэсэн байна.


ОХУ Украин улс руу довтолсноос хойш барууны зарим орнууд ОХУ-ын дипломат ажилтнуудыг нутаг буцаах шийдвэр гаргасан.       

Холбоотой мэдээ