Говьсүмбэр аймгийн хүн ам 150 орчмоор нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭРГовьсүмбэр /МОНЦАМЭ/. Энэ оны гуравдугаар сарын байдлаар Говьсүмбэр аймгийн хүн 18153 болжээ. Нийт хүн амын 6663 Сүмбэр суманд, Шивээговь суманд 1869, Баянтал суманд 1179 хүн амьдарч байна.
2020 онд
тус аймагт 18000 хүн амьдарч байсан бол жилийн дараа 18153 болж өсжээ. Тус аймаг Төв,
Дундговь, Дорноговь, Хэнтий зэрэг аймагтай хиллэдэг бөгөөд хөрш сумын иргэд дэд
бүтэц, зах зээлийн боломж нөхцөлийг бараадаж Говьсүмбэрт аж төрж бизнес эрхэлдэг
байна.