Эмэгтэй бизнесменүүд хүний нөөцийн менежментэд суралцаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-04-20 16:45:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Компани, ААН, байгууллагын нөөцөөс бизнесийг амжилтад хүргэх хамгийн их нөлөөг технологи, санхүү бус тухайн байгууллагад ажиллаж буй хүмүүс үзүүлдэг байна. Компани нөөцөө зөв ашиглаж, алдагдлаа бууруулснаар бүтээмжээ өсгөх боломж бүрддэг. Ажил олгогч зөв ур чадварыг ажилд авч, зөв удирдаж, зөв соёл үүсгэснээр өрсөлдөгчөөсөө урд алхах боломжтой. Ийм сургалтыг Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвөөс эмэгтэй бизнес эрхлэгч, ажил хэрэгч бүсгүйчүүлд өгч байна. Тодруулбал, дээрх төвөөс МҮХАҮТ-тай хамтран “Хүний нөөцийн менежмент” сургалт-уулзалтыг нийслэлийн Баянзүрх дүүргийн ЖДҮ-ийг дэмжих “Нэг зүрх” төвд зохион байгуулав.




Сургалтаар хүний нөөцийг зөв зохистой удирдан зохион байгуулах, бүтээмжээ өсгөх, бизнесийг амжилтад хүргэхэд шаардлагатай ур чадварыг бий болгох, зөв соёлын түгээн дэлгэрүүлэх талаар бизнес эрхлэгчидтай хэлэлцлээ. Ээлжит сургалт-уулзалтад 17 бизнес эрхлэгч эмэгтэй оролцлоо.



Гэрийн дулаалга оёх сургалтад ээжийнхээ хамт хамрагдсан хамгийн бяцхан оролцогч Н.Гоомарал.


Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв нь Азийн сан, Эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхийг бэхжүүлэх төсөл WEEPM болон Монгол Улсын Сангийн яам, НҮБ-аас “Монгол Улсад тогтвортой хөгжлийн санхүүжилтийн нэгдсэн тогтолцоог нэвтрүүлэх нь” төслийн хүрээд байгуулагдсан үйл ажиллагаа явуулж хот, хөдөөгийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан төрөл бүрийн сургалт зохин байгуулж байна. Тухайлбал, GerHub-тэй хамтран "Гэрийн дулаалга оёх сургалт"-ыг нийслэлийн Баянхошуу бизнес инкубатор дэд төвд зохион байгууллаа.




Холбоотой мэдээ