Шатахууны үнэ 56-65 хувиар нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭРГовьсүмбэр/МОНЦАМЭ/. Энэ оны дөрөвдүгээр сарын 20-ны байдлаар Говьсүмбэр аймагт А80 шатахуун 2428, АИ92 шатахуун 2475, дизель түлшний үнэ 3410 төгрөгийн үнэтэй байна.
Дизель түлшний үнийг өмнөх долоо хоногийнхтой харьцуулбал литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдсэн бол шатахууны үнийг өмнөх оны мөн үетэй
харьцуулахад 56-65 хувиар нэмэгдсэн гэж аймгийн ЗДТГ-ын дэргэдэх Статистикийн хэлтсээс мэдээлэв.