Тулаанчид БНСУ-д цуглаж хүчээ сорино

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2016-08-01 14:07:10

Дэлхийн тулааны спортын мастеруудын наадам 2016 оны есдүгээр сарын 3-6-нд Чонжү хотноо зохион байгуулж шилдгүүдээ тодруулна.

Энэхүү наадмыг БНСУ-ын Соёл, спорт аялал жуулчлалын яам, Чонжү мужийн захиргаа, Олон улсын тулааны спортын 15 холбоотой хамтран зохион байгуулах юм. Тус наадмын төрөлд таеквондо, таегүеон, у-шу, жүдо, жи -житсу, кураш, кикбокс, муай тай, хапкидо, самбо, кендо, ширем бөх зэрэг төрлүүд багтсан байна.

Дэлхийн 60 гаруй улсын 2100 тамирчин оролцохоор урьдчилсан мэдүүлэг өгөөд байгаа юм. Монголын кикбокс, муай тайн 2016 оны Монгол Улсын аварга шалгарсан тэмцээнд шинэ дээд амжилт тогтоосон тамирчид оролцохоор болсон байна.

Д.Өлзий

 

Холбоотой мэдээ