Ж.Байден даваа гарагт АНУ-аас Киевт суух Элчин сайдын нэрийг зарлана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ankhbayar.abr@yahoo.com
2022-04-25 15:21:02

ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден ирэх даваа гарагт АНУ-аас Киевт суух шинэ Элчин сайдын нэрийг зарлах ба АНУ-ын дипломат ажилтнууд аажмаар Киевт буцаж ирнэ.


АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен, Батлан хамгаалахын сайд Л.Остин нар ням гарагт Киевт албан ёсны айлчлал хийсэн хэмээн АНУ-ын нэрээ нууцалсан албан тушаалтан мэдээлсэн байна.


Төрийн департментийн өндөр албан тушаалтны хэлснээр, Э.Блинкен, Л.Остин нар бямба гарагт Польш улсад очсон бөгөөд ням гарагт хуурай замаар Украин руу нэвтэрчээ.

Мөн Төрийн департментийн албан тушаалтны хэлж буйгаар, ирэх долоо хоногоос АНУ-аас Киевт суугаа ЭСЯ-ны ажилтнууд аажмаар Киев руу буцаж очих бөгөөд энэ ажлыг шуурхайлж байгаа гэжээ.


АНУ ЭСЯ-ны ажилтнуудаа Польш руу нүүлгэн шилжүүлээд байсан юм.  

Холбоотой мэдээ