Улсын хэмжээнд 42 хүнээс коронавируст халдвар илэрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2022-04-28 10:51:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 42 тохиолдол бүртгэгджээ.


Шинээр илэрсэн тохиолдлын 21 нь Улаанбаатар хотод, 21 нь орон нутагт батлагдсан байна. Орон нутгаас хамгийн их буюу 17 тохиолдол Өмнөговь аймагт бүртгэгджээ.

 

Коронавируст халдвартай 224 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 11 хүний биеийн байдал нэн хүнд байна. Түүнчлэн хөнгөн хэлбэрээр өвдсөн 494 хүн гэрийн хяналтад байна. Харин өчигдөр уг халдвараас шалтгаалсан нас баралт бүртгэгдээгүй.


Холбоотой мэдээ