Б.Сувдыг Монгол Улсын Соёлын элчээр томилов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2022-04-29 17:52:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг үндэсний хувцасны загвар зохион бүтээгч, доктор, профессор, “Монгол костюмс” ХХК-ийн захирал, Б.Сувдад өнөөдөр Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг гардуулав.


Б.Сувд нь Монгол үндэсний дээл хувцсыг орчин үеийн загвартай хослуулан урлаж, дээл хувцсаар дамжуулан монгол үндэстний имижийг гадаад ертөнцөд сурталчлан таниулж, улс орныхоо эдийн засаг, нийгмийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж байна.


Тэрээр “Дээлтэй Монгол” наадмыг санаачлагч, “Монгол хувцасны нууц товчоо” баримтат киноны зохиогч бөгөөд дэлхийд тархсан монгол хувцасны түүх, соёлын талаар “Монгол хувцасны нууц товчоон”номыг хэвлэн олон нийтэд толилуулсан байна.

Ташрамд дурдахад, манай улс Их Британи, Сингапур, Индонез, ОХУ, Казахстан, Киргиз, Герман, Япон, АНУ, БНСУ, Турк, Австри, Австрали, Испани, Энэтхэг зэрэг дэлхийн 18 улсад нийт 52 соёлыг элч томилсон бөгөөд 32 нь Монгол Улсын иргэн, 20 нь гадаадын иргэн байгаа тухай өнгөрсөн оны 12 дугаар сард болсон Монгол Улсын соёлын элч нарын III чуулга уулзалтын үеэр Гадаад харилцааны яамнаас мэдээлж байсан юм.
Холбоотой мэдээ