Шинээр 61 хүнээс коронавируст халдвар илэрч, нэг хүн энджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2022-05-11 10:49:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 61 тохиолдол шинээр бүртгэгджээ. Энэ нь өчигдрийнхөөс 33 тохиолдлоор бага үзүүлэлт юм. 

 

Шинээр бүртгэгдсэн халдварын тохиолдлын 52 нь Улаанбаатар хотод, 11 нь орон нутагт батлагдсан байнаИнгэснээр манай улсад бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдлын тоо 922 574 болжээ. Мөн хугацаанд уг өвчнөөр нэг хүн нас баржээ. Одоогоор манай улсад коронавируст халдварын улмаас нийт 2112 хүн эндээд байна.  

Холбоотой мэдээ