Цахим төхөөрөмжийг шинэчиллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-05-12 15:05:15

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайхандулаан сумын ЗДТГ-аас энэ оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Өвсөн гэр нэг худгийн цахим төхөөрөмжийг шинэчилжээ.

Мөн  цахим төхөөрөмжийг өвсөн гэр хоёр худагт суурилуулах ажлыг 29,9 сая төгрөгийн хөрөнгөөр Улаанбаатар хотын Баялаг говь ХХК хэрэгжүүлсэн байна. Ингэснээр тус сумын иргэд 24 цагийн турш ухаалаг худгаар үйлчлүүлэх боломж бүрдэж байгаа аж.

Холбоотой мэдээ