Монгол-Японы “Golden week” үзэсгэлэн-худалдаа эхэллээ

Монголын мэдээ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-05-13 16:18:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол-Японы Худалдааны танхимаас хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд “Golden week” үзэсгэлэн-худалдааг “Мишээл Экспо” төвд өнөөдөр нээж байна. Golden week” үзэсгэлэн-худалдааг Монгол-Японы хамтын ажиллагааны анхдагч, харилцаа холбооны “Мобиком” компани ивээн тэтгэгчээр ажиллаж, Японы олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллага хамтран зохион байгуулж байна.







Хоёр орны бизнес экспод экспортод бүтээгдэхүүнээ гаргадаг, мөн импортолдог Монгол-Японы хамтарсан болон дотоодын компаниуд бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон нийтэд танилцуулж байна. Мөн Япон улсаас Монголд хэрэгжиж байгаа буцалтгүй болон хөнгөлөлттэй зээлийн томоохон төслүүд, хувийн хэвшлийн хэрэгжүүлж байгаа технологи, барилга, уул уурхайн бизнесийг танилцуулж, Япон улс руу аялах, сурах, дадлагажих, мөн үндсэн ажилтнаар явах боломжийн талаар нэгдсэн мэдээлэл авах боломжтой аж.





Худалдаа, үйлчилгээний үеэр хоёр орны хамтын ажиллагааг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэжээ. 






Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ