Гэрч, хохирогчийг хамгаалах орон тооны бус зөвлөлийн хуралдаан болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2022-05-20 15:36:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах ажлыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий орон тооны бус Зөвлөлийн 2 дугаар хуралдаан болов.


Хуралдаанд Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Ц.Ням-Очир, Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Буянтөр нар оролцон Зөвлөлийн 2021 оны 1 дүгээр хуралдаанаас гаргасан Зөвлөмжийн дагуу хэрэгжүүлсэн ажил, цаашид хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөө, “Насанд хүрээгүй гэрч, хохирогчийг хамгаалах стандарт”-ын төслийг талаар мэдээлэл хийв.


Хуралдаанаас цаашид хэрэгжүүлэх ажлын талаар Зөвлөмж гаргаж, Зөвлөлийн дэд дарга, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоос гэрч, хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх талаар олон улсын сайн туршлагыг судлах, харилцан мэдээлэл солилцох, алба хаагчдыг сургаж, мэргэшүүлэх сургалтыг тусгай хөтөлбөрийн дагуу үе шаттай зохион байгуулах, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулахад чиглэсэн үйл ажиллагааг эрчимжүүлж ажиллахыг үүрэг болгосон байна.

Холбоотой мэдээ