6 дугаар сарын 1-нийг автомашингүй өдөр болгов

ОРОН НУТАГТ | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2022-05-27 16:16:24

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын 5 дугаар сарын 27-ны захирамжаар Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг автомашингүй өдөр болголоо. Аймгийн хэмжээнд он гарсаар зам тээврийн осолд гурван хүүхэд өртжээ.

Тус өдөр жанжин Д.Сүхбаатарын талбайд нэгдсэн үйл ажиллагаа зохион байгуулахтай холбоотойгоор Баруун-Урт сумын нэгдүгээр тойргийн замаас дотогш замын хөдөлгөөнийг 8.00 - 16.00 цаг хүртэл хязгаарлаж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллахыг аймгийн Цагдаагийн газар болон Авто тээврийн төвийн удирдлагуудад үүрэг болгожээ.   

6 дугаар сарын 1-ний өдөр Нарны хүүхдүүд баярын нэгдсэн үйл ажиллагаа, "Нэгдүгээрт хүүхэд" уриан дор хүүхдийн эрхийн чиглэлийн хууль тогтоомжийг суртлачлах, зөвлөгөө мэдээлэл өгөх, олон төрлийн уралдаан тэмцээн, "Гайхамшигт зүүд" хүүхдийн жүжиг, шинэ төрсөн хүүхдүүдэд хүндэтгэл илэрхийлэх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулахаар хөтөлбөр баталжээ. 

Холбоотой мэдээ