Ардын хувьсгалын өлгий Алтанбулаг Монгол Улсын тэргүүний сумаар шалгарлаа

ОРОН НУТАГТ | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2022-05-27 21:53:09

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын 189 дүгээр тогтоолоор Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хувьсгалын өлгий Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумыг Улсын тэргүүний сумаар  шалгаруулжээ.  

Шагналыг Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Орон нутгийн удирдлага зохицуулалтын газрын дарга П.Зоригтбаатар, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын референт Т.Оюун, аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, ИТХ-ын Төлөөлөгч С.Чойсүрэн нар гардууллаа. Шагналыг Алтанбулаг сумын Засаг дарга Н.Отгонцогт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Б.Туяа, Байгаль орчны Гавьяат ажилтан Ч.Баяржаргал болон орон нутгийн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж явсан  ахмад буурлууд, төр захиргааны болон аж ахуйн нэгж байгууллагын төлөөллүүд, хүүхэд багачууд хүндэтгэлтэйгээр хүлээн авчээ.

Монгол Улсын Засгийн газраас хоёр жилд нэг удаа шалгаруулдаг энэ удаагийн шагналыг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Төв аймгийн Алтанбулаг, Булган аймгийн Хутаг-Өндөр, Завхан аймгийн Тэс, Дорнод аймгийн Халх гол сум хүртжээ.

 

Холбоотой мэдээ