"Улаанбаатар Авто шоу" 3 өдөр үргэлжилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2022-05-30 09:16:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мишээл Экспо төвийн үзэсгэлэнгийн танхимд 2022 оны 6 дугаар сарын 03-05-нд буюу 3 өдрийн турш "Улаанбаатар Авто шоу" үзэсгэлэн худалдааг зохион байгуулна.


Монголын автомашины салбарын чиг хандлага, дэлхийн шилдэг автомашины брэндүүдийн шинэ загвар, автын салбарын тэргүүлэх байгууллагуудын бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулдаг "Улаанбаатар Авто шоу" үзэсгэлэн 6 дахь жилдээ зохион

Улаанбаатар авто шоу 2020, 2021 онуудад цар тахлын улмаас жил дараалан завсарласан гэдгээрээ энэ удаагийн үзэсгэлэн онцлогтой юм байна.


Тухайлбал, Энэ үеэр Дэлхийн автомашины ирээдүйн чиг хандлага болж буй бүрэн цахилгаан хөдөлгүүрт автомашинууд, тансаг зэрэглэлийн, спорт ангиллын, бартаат замын, их хотын зэрэг бүхий л төрөл зориулалтын илүү өргөн сонголттой хараа булаам автомашинуудыг танилцуулах юм.


Мөн 12 дистрибьютер компанийн 20 брэндийн 2022 оны шинэ загварууд, зуны улирлыг зугаатай, адал явдалтай өнгөрүүлэхэд тань туслах аяллын зориулалттай автомашин, чиргүүл, дөрвөн дугуйт мотоциклыг ч сонирхуулахаар бэлджээ.


"Улаанбаатар Авто шоу"-г зохион байгуулах өдрүүдэд автын салбарын албан ёсны эрх бүхий баталгаатай бүтээгдэхүүн үйлчилгээнүүд МАДА ТББ-ын банк санхүүгийн салбарын дэмжигч гишүүн Хас Лизинг компаниас газар дээр нь шийдвэрлэх лизингийн үйлчилгээ үзүүлэх юм байна.


2019 оны 5 дахь удаагийн Улаанбаатар Авто шоу”-ны үеэр танилцуулсан автомашинууд:









Холбоотой мэдээ