Ногоон барилгын үнэлгээний системээр экспертийн эрх авав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БХБ-ын дэд
сайд Э.Золбоо ОУСК-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Руфат Алимариданов,
Ногоон барилгын хөтөлбөрийн удирдагч До Нгок Диеп, Ногоон барилгын зүүн Ази
хариуцсан зохицуулагч Аутиф Саийд, Монгол дахь Ногоон барилгын төслийн зөвлөх
Ц.Оюунцацрал нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар
Монгол
Улсад ногоон барилгыг
гэрчилгээжүүлэх, сурталчлах чиглэлээр ОУСК болон БХБЯ 2018 онд байгуулсан харилцан
ойлголцлын санамж бичгийн хүрээнд хамтран ажиллаж ирснийг онцоллоо.
Хамтын ажиллагааны нэг хэсэг болгон ОУСК нь өөрийн EDGE
буюу Ногоон барилгын үнэлгээний системийн суурь үзүүлэлтийг манай орны норм,
дүрмийн шаардлагад нийцүүлэн шинэчилж
байна. Мөн барилгын эрчим хүчний гэрчилгээ олгох нөхцөлийг бүрдүүлж,
боловсон хүчнийг сургах, чадавхижуулахад дэмжлэг үзүүлж байна. Тухайлбал, энэ онд дээр дурдсан сургалтад хамрагдсан салбарын
мэргэжилтнүүдээс 2 эксперт шинээр эрхээ авсныг дурдаад, Монгол Улсад барилгын эрчим хүчний гэрчилгээ
олгох тогтолцоог хөгжүүлэх, ногоон барилгын үнэлгээ хийх үйл ажиллагааг
цаашид өргөжүүлэхээр болж буйд талууд
санал нэгдлээ.
“Ногоон барилга”-ын чиглэлээр Олон улсын санхүүгийн корпорацитай хамтран ажиллана.
Талууд уулзалтын үеэр харилцан ойлголцлын санамж бичгийг
дахин байгуулахаар шийдвэрлэлээ. Үүнд:
- "Залуус-1" орон сууцны хорооллыг ногоон барилгын
стандартад нийцүүлэх,
- Эхний ээлжинд сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгыг
нийцүүлэхэд анхаарах,
- Ногоон барилгын зөвлөлийг чадавхижуулах,
- Норм, дүрмийг шинэчлэх,
- Ногоон барилгын төсөлд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр болов.