Хог хаягдлыг ангилан ялгах, цуглуулах зориулалтын сав байршууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-06-03 11:32:13

Дорноговь /МОНЦАМЭ/. Сайншанд сумын ЗДТГ-аас 2022 оныг "Эко хот - 2022" зорилтот жил болгон зарлаж, тодорхой бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлж байна.

Сайншанд сумын II, VII, VIII  багийн нийтийн эзэмшлийн зам, талбай нийтийн орон сууц болон "Сайншанд" цагаан хаалганы орчимд хог хаягдлыг ангилан ялгах, цуглуулах зориулалтын долоон савыг байршуулжээ. Цаашид хог хаягдлын менежментийг сайжруулж дахивар хог авах цэгийг байгуулахаар ажиллаж буй бөгөөд аж ахуйн нэгж; байгууллага бүр хог ангилан ялгах савтай болох зорилт тавьсан гэж сумын ЗДТГ-аас мэдээлэв.

Холбоотой мэдээ