Хүнс хөдөө аж ахуйн тооллогод 7721 өрх, аж ахуйн нэгж хамрагдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-06-03 13:52:18

Хөвсгөл /МОНЦАМЭ/.  Үндэсний статистикийн хорооноос "Хөдөө аж ахуйн анхны тооллого"-ыг улс орон даяар 6 дугаар сарын 15-ныг хүртэл зохион байгуулна. Энэ хүрээнд хөдөө аж ахуйн тооллогын сургагч багш нарыг бэлтгэх, хөдөө аж ахуйн тооллогын сургалтыг орон нутагт хийж байна. Тус аймагт хүнс хөдөө аж ахуйн тооллогод 57 тоологч 24 шалгагч бүхий 88 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж, 7721 өрх, аж ахуйн нэгжийг хамруулах аж.

Тооллого хийснээр сүүлийн жилүүдэд хэрэгцээ нь улам ихээр нэмэгдсээр байгаа хөдөөгийн хөгжил, байгаль орчин, ус, газар ашиглалт, цөлжилт, загас, ойн аж ахуйн талаарх мэдээлэл, хөдөө аж ахуй эрхэлж буй өрхийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас олж буй орлого, үйлдвэрлэл явуулахтай холбогдон гарч буй зардал, түүнчлэн өрхийн хүнсний аюулгүй байдал, хомстол, хангамж зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг цуглуулах боломж бүрдэнэ гэдгийг Статистикийн хэлтсийн дарга Б.Базардамбуу хэлж байлаа.


Мөн газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг өрх, аж ахуйн нэгжийн мэдээллийг газар зүйн мэдээллийн системтэй анх удаа уялдуулах боломж бүрдэж байгаагаараа онцлог ажээ.


 


 


 


Холбоотой мэдээ