Төв аймгийн замд осол гарч 7 хүн нас баржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2016-08-08 13:16:10

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ-т өнгөрөгч амралтын өдрүүдэд  зам тээврийн ослын 358 дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь нас хохирч, 37 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна. 

Энэ сарын 5-ны 20 цагийн орчим Төв аймгийн нутаг Аргалант сум Хөшөөтийн 2 дугаар багийн нутагт Архангай аймгаас Улаанбаатар хотыг чиглэж явсан T.Prius маркийн автомашин Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийг чиглэн явсан T.Landcruicer маркийн авто машинтай мөргөлдөн онхолдож, замын зорчих хэсгээс гарч шатжээ. Ослын улмаас T.Prius маркийн автомашинд зорчиж явсан 4 том хүн, 3 хүүхдийн амь нас хохирч, T.Landcruicer маркийн автомашинд зорчиж явсан 3 хүн гэмтсэн ноцтой зам тээврийн осол хэрэг гарчээ.

Орон нутгийн замд амралтын өдрүүдэд зам тээврийн 4 осол гарч 5 хүний амь нас хохирч 6 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна. Тодруулбал Хэнтий аймгийн Чингис хотоос зүүн урагш 56 км-т Баруун урт чиглэлийн төв замд H.Accent маркийн авто машин онхолдож зорчигч 24 настай эрэгтэй Э, Баянхонгор аймгийн Өлзийт сумын 3-р багийн гүүрнээс баруун тийш 200 метрт асфальтан замд K.Sorento маркийн авто машин онхолдож зорчигч 9 настай М-ийн амь нас хохирчээ.

Жолооч та хамгаалах бүс хэрэглэснээр гарч болзошгүй осол гэмтлээс өөрийгөө болон бусдын амь насыг 50-70 хувь хамгаалах бүрэн боломжтой гэдгийг санах хэрэгтэй юм.

Н.Туяа

Холбоотой мэдээ