СҮХБААТАР: Ерөнхий сайд Сүхбаатар аймагт ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 6 дугаар сарын 30-нд Сүхбаатар
аймагт ажиллана.
Энэ хүрээнд аймаг, орон нутагт
тулгамдаж буй болоод нэн даруй шийдвэрлүүлэх шаардлагатай 2-3 гол асуудлаа урьдчилж
нэгтгэн, Ерөнхий сайдад танилцуулах чиглэлийг аймгийн Засаг дарга М.Идэрбатад
өгчээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ аймаг
орон нутгийн удирдлагууд болон иргэдтэй уулзалт хийн Монгол Улсын Засгийн
газрын үйл ажиллагаа, томоохон төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өгч, иргэдийн
санал хүсэлтийг сонсоод буцах аж.