Цагдаагийн байгууллага сайн ажилласаныг онцлов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНЭрдэнэт хот байгуулагдсаны 40, Ардын хувьсгалын 95 жилийн ой Үндэсний их баяр наадмыг Орхон аймаг өнгөрсөн сарын 28-31-ний өдрүүдэд зохион байгуулсан.
Уг баярыг зохион байгуулсан ажлын хэсэг өнөөдөр тайлангийн хурал хийлээ. Эрдэнэт хотын 40 жилийн ойн баярын үеэр гадаад, дотоодын олон зочин ирсэн юм. Энэ үеэр Төв Цэнгэлдэх хүрээлэнгийн автомашины зогсоолд 2500 гаруй машин байрласан нь ачааллыг хэт нэмэгдүүлсэн байна. Иймд цаашид авто зогсоолоо нэмэх шаардлагатай гэж Засаг даргын орлогч А.Түвшинжаргал хэллээ. Баяр наадмын үеэр Цагдаагийн газрын 160 гаруй алба хаагч ажилласан бөгөөд Улаанбаатар хот болон бусад аймгаас бүлэг хулгайчид ирснийг тус газрыхан шуурхай илрүүлж баривчилсан байна. Тодруулбал, халаасны 30 гаруй хулгайч ирсэн байсныг долдугаар сарын 29-нд барьж буцаасан аж. 2015 оны баяр наадмаар 5 гэмт хэрэг гарч байсан бол энэ жил онц ноцтой гэмт хэрэг гараагүй байна. Цаашид улсын баяр наамдыг зохион байгуулахдаа Цэнгэлдэх хүрээлэнгийн урсгал засварыг эрт эхлүүлэх, морь дагах машин болон зохион байгуулалтыг төрийн байгууллага дангаараа хариуцах, Цагдаагийн алба хаагчид тусгай хэрэгслээр бүрэн хангагдах шаардлагатай байгааг комиссын гишүүд онцоллоо.
Б.Оюун-Эрдэнэ