ӨВӨРХАНГАЙ: Авто ослын улмаас гурван хүн амиа алдлаа

ОРОН НУТАГТ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-06-27 14:55:22

Өвөрхангай /МОНЦАМЭ/.  Замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмийг мөрдөөгүйн улмаас авто осол гарч, гурван хүн амь эрсэдлээ.

Энэ сарын 24-ний өглөө 7.40 минутад Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын “Гарьдын хад” гэх газар улсын чанартай А0302 дугаартай асфальтан хучилттай авто замд Тоёота ланд круйзер-200 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Э /эр,29 настай/ нь жолооч Ц /эрэгтэй, 31 настай/-ийн жолоодон явсан Тоёота Ланд Круйзер-70 маркийн автомашиныг гүйцэж түрүүлэх үедээ шүргэлцсэний улмаас онхолдож, гурван зорчигч нас баран хоёр хүн хүндээр гэмтсэн байна.

Иймд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган хурдаа тохируулан, хамгаалах бүс, хамгаалах малгайг хэрэглэж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоо барихаас татгалзаж, анхаарал, болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ