ДОРНОГОВЬ: Эмч нар хөдөөгийн сумдад ажиллав

ОРОН НУТАГТ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-06-28 10:03:10

Дорноговь /МОНЦАМЭ/. “Малчдын эрүүл мэндийг дэмжье” аяныг хүрээнд аймгийн эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд сумдад тойролтоор явж хөдөөгийн багийн 485 өрхийн 1817 хүнийг үзлэг, шинжилгээнд хамруулжээ.

Мөн малчдад хуванцар савны олон улсын ангиллын тэмдэглэгээ, хэрэглээний талаар зөвлөмж өгч давсыг хэтрүүлэн хэрэглэхийн хор уршиг, коронавируст халдвараас сэргийлэх, дархлаажуулалтын ач холбогдол зэрэг сэдвээр сурталчилгаа хийж нийт 52 төрлийн 1976 ш гарын авлага тараажээ.

Эмч нарын үзлэгээр 81 малчныг Эрүүл мэндийн төвд хэвтүүлж, өдрийн эмчилгээнд 29 хүн, эмийн эмчилгээнд 78 хүнийг хамруулж, эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулж дараагийн шатанд онош тодруулах үзлэг шинжилгээнд 78 хүнийг илгээж, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй 31 иргэнд дархлаажуулалтын багц өгч, 5 хүртэлх насны 15 хүүхдэд “Куркума” витаминаар дархлааг дэмжиж ажиллажээ.

Холбоотой мэдээ