Төмөр замаар 10.6 сая тонн ачаа тээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-06-28 15:56:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төмөр замын тээврээр энэ оны эхний 5 сард 10.6 сая тонн ачаа тээсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 2.8 (20.8 хувь) сая тонноор багаслаа.


Экспортын ачаа 2.2 сая тонноор багассан нь нийт бууралтын 78.6 хувийг эзэлж байгааг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.


Төмөр замын тээврээр тээсэн ачаа энэ оны 5 дугаар сард 2.2 сая тонн болж, өмнөх сарынхаас 23.2 (1.1 хувь) мянган тонноор нэмэгджээ. Энэ өсөлтөд төмрийн хүдэр 60.4 (16.9 хувь) мянга, барилгын материал 41.3 (16.1 хувь) мянга, жонш, жоншны баяжмал 4.8 (12.7 хувь) мянган тонноор нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.


Төмөр замаар энэ оны эхний 5 сард тээсэн ачааг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал уул уурхайн бүтээгдэхүүн 2.1 (24.9 хувь) сая, барилгын материал 259.3 (21.9 хувь) мянга, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн 70.9 (65.6 хувь) мянга, хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүн 42.6 (38.2 хувь) мянган тонноор багасаж, харин хар төмөр 23.4 (25.9 хувь) мянган тонноор нэмэгджээ.


Цар тахлын нөхцөл байдлын улмаас өмнөх оны мөн үед төмөр замын зорчигч тээврийн үйл ажиллагааг хязгаарласан бол төмөр замын тээврээр зорчигчид энэ оны эхний 5 сарын байдлаар 774.5 (давхардсан тоо) мянга болжээ. Төмөр замын тээврээр зорчигч нэмэгдэхэд орон нутгийн зорчигч тээврийн хөдөлгөөнийг нээсэн нь нөлөөлсөн аж. Төмөр замын тээврээр орон нутагт зорчигч энэ оны 5 дугаар сард 229.9 (давхардсан тоо) мянга болж, өмнөх сарынхаас 29.3 (14.6 хувь) мянган хүнээр нэмэгджээ.


Төмөр замын тээврийн орлого энэ оны эхний 5 сард 266.5 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 59.1 (18.1 хувь) тэрбум төгрөгөөр багассан байна. Үүнд төмрийн хүдэр, барилгын материал, жонш, жоншны баяжмал, ХАА-н гаралтай бүтээгдэхүүний тээвэрлэлт багассан нь нөлөөлөв. Төмөр замын тээврийн орлого энэ оны 5 дугаар сард 62.4 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 3.4 (5.8 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ. 

Холбоотой мэдээ