ХӨВСГӨЛ: Мөрөнд 35.1 градус хүрч халав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-06-28 19:15:46

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мөрөн хотод өнөөдөр 16 цаг 20 минутыг орчимд 35.1 градус хүрч халав.

Энэ нь сүүлийн 3 жилд хүрч байгаагүй халалт гэнэ. Мөн ирэх сарын 1, 4, 7-ны өдрүүдэд дээрх градуст хүрч халах төлөвтэй байгаа тул наршилтаас болгоомжлохыг Хөвсгөл аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн синоптик инженер Х.Цогжаргал зөвлөлөө.

Мөн 29-ний өдөр, 29-нөөс 30-нд шилжих шөнө ихэнх нутгаар түр зуурын дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, мөндөр, аянга цахилгааны аюул болон наршилтаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхаарууллаа.

 

 

Холбоотой мэдээ