Наадмын тасалбарыг ирэх сарын 1-нээс www.enaadam.mn сайтаар борлуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-06-29 13:09:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадмын тасалбарыг энэ жилээс анх удаа www.enaadam.mn цахим сайтаар ирэх сарын 1-нээс борлуулна. 


Тасалбар үнэ сүүдрэвчтэй суудалтай нь 52.500, сүүдрэвчгүй нь 42.000 төгрөгийн үнэтэй байна. Энэ нь баяр наадмын өдрүүдэд буюу 7 дугаар сарын 11-ний нээлт, бөхийн барилдаан, 12-ны өдрийн хаалт хүртэлх наадмын үйл ажиллагааг үзэх багц үнэ юм.


Иргэд www.enaadam.mn цахим сайтад нэвтэрч утасны дугаараа оруулан баталгаажуулах код авч, хувийн мэдээллээ бүртгүүлж, Qpay, Social pay ашиглан төлбөр төлснөөр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тасалбар, мөн автомашины Г, М зөвшөөрөл захиалах боломжтой. Нэг хүн 2 тасалбар, автомашины 5 зөвшөөрөл авах боломжтой. Наадмын тасалбар, автомашины зөвшөөрлийг хүргэлтээр авч болохыг нийслэлийн Сургалт сурталчилгаа олон нийттэй харилцах газар мэдээлэв. 



Холбоотой мэдээ