Гэсэр сүмээс Хүнсний 1-р дэлгүүр хүртэлх замыг хааж, хучилт хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-06-30 14:40:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гэсэр сүмийн уулзвараас Хүнсний 1-р дэлгүүрийн уулзвар хүртэл замын хойд урсгалын хөдөлгөөнийг өнөө шөнийн 00.01 цагаас 7 дугаар сарын 4-ний 5.00 цагт хязгаарлана.


Энэ хугацаанд зорчих хэсгийн цемент бетон хучилтын хэв гажилтын заадас засах, суурь болон өнгө асфальт бетон хучилт, хэвтээ тэмдэглэл хийх юм. Харин урд талын урсгалын зорчих хөдөлгөөнийг энэ сарын 4-ний 5.00 цагаас 6-ны 5.00 цаг хүртэл хязгаарлан, суурь, өнгө асфальт бетон хучилт хийхээр төлөвлөжээ. 


Энэ оны зам засвар, арчлалтын хүрээнд Гэсэр сүмийн уулзвараас Байгалийн түүхийн музейн зүүн уулзвар хүртэлх авто замын засвар, шинэчлэлийн ажил 6 дугаар сарын 27-нд эхэлсэн. Тус замыг Гэсэр сүмийн уулзвараас Хүнсний 1-р дэлгүүрийн уулзвар хүртэл, Хүнсний 1-р дэлгүүрийн уулзвараас Байгалийн түүхийн музейн зүүн урд талын уулзвар хүртэл гэсэн 2 хэсэгт хуваан шинэчилж байгаа билээ. 



Холбоотой мэдээ