В.Путин: Швед, Финланд улсуудад цэргийн хүч байршуулбал хариу арга хэмжээ авна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ankhbayar.abr@yahoo.com
2022-06-30 17:20:15

МОСКВА. /Zaobao/. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хэлэхдээ, “Швед, Финланд улсууд НАТО-д элсэхэд ОХУ-ын зүгээс ямар ч “асуудалгүй” гэж үзэж байгаа ч тус хоёр улсад цэргийн анги, дэд бүтцийг байршуулбал зохих хариу арга хэмжээ авах болно” гэжээ.


Тэрбээр лхагва гарагт Туркменистан улсын удирдагчидтай хэлэлцээ хийснийхээ дараа Оросын төв телевизээр дээрх мэдэгдлийг хийсэн байна.


В.Путин хэлэхдээ, “Швед, Финланд улсуудын хувьд бид Украинтай адилхан асуудалгүй. Гэсэн хэдий ч тэд нэг зүйлийг сайн ойлгох ёстой. Өмнө нь ямар ч аюул занал байгаагүй ч одоо цэргийн бүрэлдэхүүн, дэд бүтэц байршуулсан тохиолдолд бидэнд ирэх аюул заналтай адил арга хэмжээ авахын төлөө тэмцэх болно” гэв.


Түүний хэлж буйгаар, НАТО-гийн гишүүн болсноор ОХУ, Швед, Финландтай харилцах харилцаа муудах нь гарцаагүй аж.   

Холбоотой мэдээ