Оросын төмөр замын компани Индонезийн шинэ нийслэлд хөрөнгө оруулах боломжтой гэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МОСКВА. /Bloomberg/. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Индонезийн Ерөнхийлөгч Жоко
Видодод хандаж ОХУ-ын төмөр замын компани Индонезийн шинэ нийслэл Нусантарад
хөрөнгө оруулахыг санал болгожээ.
АНУ болон түүний барууны
холбоотнууд Москваг тусгаарлаж байгаа энэ үед Москва ЗӨА-ийн хамгийн том эдийн
засагтай улстай харилцаагаа илт ойртуулж байна.
Индонез дэх ОХУ-ын
ЭСЯ-наас гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Жоко Видодо пүрэв гарагт Москвад айлчлах
үед В.Путин түүнд Индонезийн нийслэлийг нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөнд Москва
оролцох боломжтой гэжээ.
Өнгөрсөн 2019 оны 8
дугаар сард Индонези улс нийслэлээ Жакартагаас Борнео арлын Зүүн Калимантан руу
шилжүүлэхэд 466 их наяд рупи шаардлагатай гэдгийг зарлаж, шинэ нийслэлээ
Нусантара гэж нэрлэсэн юм.
Гэсэн хэдий ч цар тахлын
улмаас барилгын ажлын эхлэх хугацаа энэ оны 8 дугаар сар хүртэл хойшилсон.
ОХУ-ын эрчим хүчний компаниуд
ч Индонезид бизнес эрхлэх, ялангуяа цөмийн эрчим хүчийг хөгжүүлэх сонирхолтой
байгааг В.Путин илэрхийлсэн байна.