Үерийн улмаас замын эвдрэл ихэсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-08-10 15:07:21

Бороо хур их байгаагаас замын эвдрэл, гэмтэл их гарсан байна.

Баянхонгор-Арвайхээр чиглэлийн автозамын 2км-т далан хөвөө эвдэрч, зам дээгүүр шороо хайрга урссанаар авто замын хөдөлгөөн хаагдсан бол Арвайхээр хот руу орох замд Онгийн голын гүүрний орчим мөндөр орсны улмаас үер бууж, замын далан эвдэрчээ.

Замын эвдрэл, гэмтлийг аймгийн АЗЗА ТӨҮГ-ын ажилчид засварлаж байна. Тиймээс жолооч нарт дээрх замаар зорчихдоо болгоомжтой, хурдаа зөв тохируулж явах, ядарсан, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг Цагдаагийн газраас анхаарууллаа.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ