Б.Жарантай: Би цэргүүдийнхээ хамт Монгол Улсын хил хязгаараар 33 жил явсан
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110,111, Ардын хувьсгалын 100,101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт эхэллээ. Энэ мөчид наадамчин олны сэтгэгдлийг хүргэж байна.
Ахмад дайчин Б.Жарантай уулзаж сэтгэгдлийг сонсов. Тэрээр эхнэр Н.Алтанцэцэгийн хамт Монгол Улсын Төрийн есөн хөлт цагаан тугийг Төрийн ордноос Төв цэнгэлдэх хүрээлэн рүү залах ёслолыг үзэж явахад нь таарав. Тэрээр, “Түмэн олондоо баяр наадмын мэнд хүргэе. Энэ жил монгол түмэн, монголын төр, засаг ард олон Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг давхар тэмдэглэж байгаа онцлогтой, нар, хур тэгширсэн сайхан наадам болж байна.
Би зэвсэгт хүчинд хэдэн бор цэргээ дагуулаад 33 жил Монгол Улсынхаа хил хязгаараар явcан хүн. Энэ баярын өдөр хэдэн бор цэргээ л санаж байна. Надтай цуг ажиллаж эх орноо манан алба хааж байсан бүх хүнд, орон нутагтаа байгаа цэргүүддээ баярын мэнд хүргэж, сайн сайхныг хүсье” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. Б.Жарантай нь БХЯ-нд ажиллаж, Зүүнбаян болон Дорнодын хороонд олон жил алба хаажээ.