ДОРНОГОВЬ: Хатанбулаг сум төвийн бүсийн тэргүүний сумаар шалгарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-07-19 09:28:26

Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Хатанбулаг сум ажил үйлсээрээ аймгийнхаа төвийн бүсийн тэргүүний сумаар шалгарчээ. 

Энэ суманд Тавантолгой-Манлай-Ханги мандал чиглэлийн 422 км хатуу хучилттай авто зам, Цагаан суварга-Ханги мандал чиглэлийн 226 км төмөр замын бүтээн байгуулалтын ажил  өрнөж, 2021 оноос төвлөрсөн дулаан, цэвэр, бохир усны нэгдсэн системд холбогдсон бол 2017 оноос Тавантолгой-Цагаан суварга-Хатанбулаг чиглэлийн 35 кв-тын өндөр хүчдэлийн шугамд холбогдсон бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж  байна.

Хатанбулаг сум 1026 өрхтэй, 2905 хүн амтай 310,4 мянган толгой малтай бөгөөд байнгын ажиллагаатай Ханги хилийн боомт, төсвийн  зургаан байгууллага, Хилийн 0168 дугаар анги, Зэвсэгт хүчний 090 дүгээр тусгай анги, төрийн бус 10 байгууллага үйл ажиллагаа явуулдаг аж.

 Төвийн бүсийн тэргүүний сумын өргөмжлөл шагналыг тус сумын баяр наадмын үеэр аймгийн Засаг дарга О.Батжаргал гардуулж баяр хүргэсэн байна. 

Холбоотой мэдээ