Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийг “Найрамдалын Дархан” шагналаар шагнав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-08-11 16:22:59

Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат тэргүүтэй аймгийн удирдлагууд Японы Мэргэжлийн Сумо бөхийн Нацү башёд түрүүлж, Японы эзэн хааны цом хүртсэн Монголын зургаа дахь бөх Озаки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийг хүлээн авч уулзлаа.

Дархан-Уул аймгийн Орхон сумаар овоглодог Гантулгын Ган-Эрдэнэд аймаг, сумынхаа нэрийг олон улсын хэмжээнд гаргасанд талархаж аймгийн Засаг даргын дээд шагнал “Найрамдалын Дархан” тэмдэгээр шагнасан юм. Түүнийг цаашид улам их амжилт гаргаж Сумо бөхийн их аварга болохыг ерөөлөө.

Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга хэлэхдээ, “Япон улстай харилцахад гүүр болж аймаг сумынхаа иргэдэд хэрэгцээтэй төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтарч ажиллахыг хүсч байна”.

Г.Ган-Эрдэнэ ярихдаа,“Цөөн хоногийн хугацаатай эх нутагтаа ирээд  байна. Нутагтаа ирж өвөөгийнхөө овоог тайн мөргөж эрч хүч авлаа. Энэ эрчээрээ сайн барилдаж их аварга болохын төлөө барилдана” гэв.

                                                                                                                                                   Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ